Illo nemo est tempora aut.

Neque reprehenderit voluptatem natus.

Бидний тухай: Усгал медиа компани нь 2020 оноос студи болон шууд дамжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж ирсэн бөгөөд 2026 оноос хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн редакц байгуулан, сайтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Бид нийгэмд өрнөж буй чухал, онцлох үйл явдлуудыг анхаарч, голлон мэдээлэхээс гадна өөрийн брэндийн тогтмол контент, подкаст, булангуудыг хөгжүүлж тогтмолжуулна. Ингэхдээ youtube форматыг чухалчилж, сууриа болгоно.

Нийтлэлийн бодлого: Usgal.mn мэдээллийн сайт нь улс төрийн нөлөөллөөс ангид байж аль нэг нам эвслээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, сэтгүүл зүйн мэргэжлийн чиг шугамаа баримтална. Манай редакц иргэдийн бодит амьдрал, тэдний дуу хоолой, байр суурийг чухалчлан хүргэж, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үүргийнхээ хүрээнд төр, иргэн хоорондын гүүр болно. Мөн нийтийн болоод үндэсний эрх ашиг, шударга ёсны төлөө дуугарахаас гадна эерэг, бүтээлч, үлдэцтэй, үнэ цэнтэй нэвтрүүлэг, контент, нийтлэл, сурвалжилга, ярилцлагуудыг тогтмолжуулж, бэлтгэн хүргэнэ. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллах нь нээлттэй бөгөөд редакцын бодлогоо баримтална.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим:

  1. Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно

  2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй

  3. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй

  4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана

  5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана

  6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана

  7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана

  8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална

  9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана

  10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ

Сэтгүүлчийн баримтлах ёс зүйн дүрэм: Манай редакц сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайл болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллана. Үүний тулд дараах зарчмыг мөрдөн ажиллаж байна.

  1. Олон нийтэд хийгээд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэж, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэнэ.

  2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.

  3. Арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсэн мэдээлэл бэлтгэхгүй.

  4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.

  5. Мэдээлэл бэлтгэхдээ дараах үйлдлээс татгалзана:

    1. Мэдээллийг мушгин гуйвуулах

    2. Бусдыг гүтгэх, доромжлох

    3. Мэргэжлийн давуу байдлаа урвуулан, хувийн зорилгоор ашиглах

    4. Мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авах

  6. Бусдын хувийн нууцыг нийтэд дэлгэн тавихгүй /улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад/

  7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.

  8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.

  9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгаж, уншигчдыг төөрөгдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

  10. Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.

  11. 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь зөвшөөрөлгүйгээр ноцтой мэдээлэл авахгүй.

  12. Сэтгүүл зүйн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх аливаа уулзалт хэлцэлд редакц төлөөлөлөн оролцохгүй бөгөөд хэт үнэ бүхий бэлэг дурсгалын зүйлийг эрх ашиг бүхий этгээдээс авахгүй байх.

  13. Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг санаатайгаар нуун дарагдуулахыг цээрлэнэ.

USD: 3575.94

EUR: 4209.6

JPY: 22.76

GBP: 4863.1

RUB: 48.13

CNY: 526.19

KRW: 2.43

Цэс