Туршилт

Эмгэнэдэггүй "Талын салхи"-чид

Usgal

super

6 хоногийн өмнө

1 мин унших 376

Мото сонирхогчдын “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриатайгаар өнөөдөр эхлэв. 

Энэ наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Ингэхдээ хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд буй.

Мотоциклчдын цувааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, 70 мото клубын 3,800 гаруй мотоцикл сонирхогчоос гадна олон улсын мото сонирхогчид оролцож байна. 

Харамсалтай нь уг наадамд оролцсон нэгэн залуу ослын улмаас нас барлаа.

Тодруулбал,  өнөөдөр 13 цагийн үед “СХД-ийн 20-р хороо 22-ын товчооны пост орчимд мотоциклтой хүн онхолдсон, ухаангүй байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Энэ тухай Цагдаагийн байгууллага “хувийн эзэмшлийн МТ-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан эрэгтэй Баруун турууны даваа гэх газарт зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан хэргийг ТЦА шалгаж байна” гэсэн юм. 

Мөн “Талын салхи 2026” мотоциклийн олон улсын арга хэмжээний цуваа Чингисийн талбайгаас 11:00 цагт хөдөлж, СХД-ийн 21-р хороо “Говь ресорт” амралтын газарт ямар нэгэн осолгүйгээр очсон. Бүртгэгдсэн ослын хувьд цуваанд явж байгаад Архангай аймаг руу салдаг зам руу салж, эмээлт орчимд осолдсон байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл “үндсэн цуваанд хамаагүй” гэх агуулгыг салгаж хөндөж буй нь анхаарал татаж байна. Мөн одоогоор “Талын салхи” наадмыг зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.

USD: 3576.28

EUR: 4128.82

JPY: 22.28

GBP: 4785.96

RUB: 49.59

CNY: 527.7

KRW: 2.34

Цэс