30 орны 950 бүтээл өрсөлдсөн наадмаас "Их говийн манаач" баримтат кино цом өргөлөө
Д.Мөнхбат
5 хоногийн өмнө
Болгар Улсын Софи хотноо “Golden Femi Film Festival"-аас найруулагч Э.Ган-Очир, "Eguur News" мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино бүтээл алтан цом хүртлээ.
Тодруулбал, дэлхийн 130 орны 950 бүтээл өрсөлдсөн уг кино наадмын баримтат кино төрөлд "Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон" -ны учир "Их говийн манаач" (The Guardian of the Great Gobi) бүтээлд "Алтан Мазаалай" (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон байна.

Тус бүтээл нь энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэрээр тодорч, хилийн чинад дахь үзэгчдийн хүртээл болсон юм.
Дөрвөн улирал дамнасан зураг авалтууд, энэ нөхцөл дунд сүргээр бус ганцаар амьдардаг мазаалайгийн эрэлд байгаль хамгаалагч, мазаалай судлаач, уран бүтээлчдийн баг хамтран эрэл хайгуул хийж бүтээсэн "Их говийн манаач" баримтат кино төсөл нь өргөн дэлгэцээр дотоодын үзэгчдэд хүрсэн билээ.